НИЙГЭМ

Хилийн 0288 дугаар анги УОК-т 25 мянган ширхэг амны хаалт оёж өгнө

Хилийн 0288 дугаар анги нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын Онцгой комисст 25 мянган ширхэг амны хаалтыг оёж өгөхөөр ажиллаж байна.

Тус ангийн хамт олон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдад 5000 ширхэг амны хаалтыг оёж, Хил хамгаалах ерөнхий газрын Хүн эмнэлгийн албанд хүлээлгэн өгчээ.

Уг амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас тавьж буй эрүүл ахуйн шаардлагын дагуу гурван давхар шүүлтүүртэй байхаар оёсон гэж ХХЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button