ДЭЛХИЙ

БНХАУ-д "Covid-19” вирусийн халдвар тогтворжиж байна

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирусээр халдварласан 327 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр, энэ нь нэгдүгээр сарын 23-наас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Нэг өдөрт мянга, мянгаараа шинээр бүртгэгдэж байсан урьдны өдрүүдтэй харьцуулахад вирусийн халдвар БНХАУ-д тогтворжиж буй нь ийнхүү статистикаас харагдаж байгаа юм. Дээр дурьдсан 327 тохиолдлын 318 нь халдварын голомт болох Хубэй мужид бүртгэгджээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button