НИЙГЭМ

Нийслэл дэх 945 баар, цэнгээний газрын үйл ажиллагааг түр зогсоов

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн захирамжид бүх төрлийн баарны үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг дуустал хаахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 945 баар цэнгээний газрын үйл ажиллагааг өчигдөр зогсоосон байна.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэн захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцох юм.

Зөрчлийн тухай 6.5 дугаар зүйлийн 15 дах хэсэг

Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай 5.13 дугаар зүйлийн 1 дах хэсэг

Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх

Нийслэлийн Засаг даргын захирамжид заагдсан хугацаанаас цаг хэтрүүлсэн, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан байхад үйл ажиллагаа явуулж буй зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг НЗАА-нд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2020-02-28 15:20

Ер нь энэ 945 баар цэнгээний газрын тусгай зөвшөөрөл, улсад төлсөн татвар, эрүүл ахуйн нөхцөл байд�##�д нарийн ш�##�г�##�т хийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button