НИЙГЭМ

20 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татна

Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хуучин 20 мянган төгрөгийн дэвсгэртүүдийг гүйлгээнээс татахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын дэвсгэртүүд нь ихэвчлэн хуурамчаар үйлдэгддэг тул үүгээр тооцоо хийхийг зогсоож буй юм байна.

Эдгээр дэвсгэртүүдэд хамгаалалтын тусгай элемэнт хангалттгүй үйлдвэрлэгдсэнээс үүдэн дээрх зөрчлүүд олонтаа гардаг аж. Иймээс иргэд өөрт буй 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртүүдээ 2022 оны гуравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд төв болон арилжааны банкуудад хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button