НИЙГЭМ

Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барих чиглэл өгчээ

Өнөөдөр /2020.02.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Үүгээр сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Үйлдвэрийн барилгын ажлыг энэ оны хавар эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, "Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэр өөрөө ашиглалтад орсноос 1500 гаруй ажлын байр бий болно. Мөн өдөрт зургаан мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ” хэмээн ярьсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button