НИЙГЭМ

Цахилгааны утсаар боомилж, хүний амь хөнөөсөн хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт 52 настай эмэгтэйг санаатайгаар хөнөөсөн хэрэг гарсан тухай мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбулган суман дахь эзэнгүй байшингаас 52 настай эмэгтэй О-гийн цогцос олдсон. Цагдаа нар мөрдлөг, шалгалт явуулахад талийгчийн хоолойг ногоон өнгийн цахилгааны утсаар боомилж, амь насыг нь хохироосон нь тогтоогдсон гэх.

Иймд мэдээллийн дагуу хэргийг албаны эх сурвалжаас тодруулахад, "Ийм хэрэг гарсан нь үнэн. Даваа гарагт дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор хийнэ” гэсэн хариу өглөө.

Хэрэгтнийг одоогоор Архангай аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-29 01:13

Буруу дүгнэлт гэж энэ

Холбоотой мэдээ

Back to top button