НИЙГЭМ

ФОТО: БНХАУ-д 30 мянган хонь хандивлах гэрчилгээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хуудсанд Монгол Улсаас БНХАУ-д 30 мянган хонь хандивлах тухай гэрчилгээний загварыг нийтэлсэн байна.

Гэрчилгээнд "Коронавирусийн халдварыг таслан зогсоох, эрсдэлт нөхцөл байдлыг таслан зогсооход санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон, Монгол Улсын ард түмнээс 30000 толгой хонь хандивлаж байна" гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button