НИЙГЭМ

Нийтийн тээврийн автобус амралтын өдрүүдэд 08.00-22.30 цагийн хооронд үйлчилнэ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй байгаатай холбогдуулж тогтоосон замын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3-ны 08.00 цаг хүртэл сунгасан. Үүнд нийтийн тээврийн автобуснуудын хөдөлгөөн ч мөн багтсан билээ.

Улмаар өчигдөр болон өнөөдөр нийтийн тээврийн найман чиглэлийн автобус, тусгай хуваарийн дагуу иргэдэд үйлчилсэн. Харин маргааш, нөгөөдөр буюу бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд 08.00-22.30 цагийн хооронд, 580 орчим чиглэлийн автобус хөдөлгөөнд оролцох юм байна.

Харин ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн есөн чиглэлийн автобус өглөө 08:00-09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчлэх аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-29 01:11

давхар автобус тийм ч сүртэй өндөр биш угсраа автобусанд ороход шат байдаггүй

Холбоотой мэдээ

Back to top button