Нийгмийн

Нэг өдрийн дотор 11 мянган хонь хандиваар цугларчээ

МОНГОЛЧУУД НЭГ ӨДРИЙН ДОТОР 11 МЯНГА ОРЧИМ ХОНЬ ХАНДИВЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.02.27/ БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ 30 мянган хонь хандивлахаа амласан юм. Коронавирүсийн халдвар БНХАУ-аас анхлан дэгдсэнээс үүдэж, тус улсад хорио тогтоогоод буй. Ийм эрсдэлтэй үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчилсан нь олон улсын анхаарлыг татсан билээ.

Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдаад буй.  Тэгвэл энэ өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хүргүүлэхээр амласан 30 мянган хонийг цуглуулах сайн дурын аян эхлээд байна.

Өчигдөр оройны /2020.02.28/ байдлаар,

Баянхонгор аймаг: 2000

Увс аймаг: 1000,

Булган аймаг: 1500,

Булганы Ардчилсан нам 1500,

Говь-Алтай аймаг: 1111

Баян-Өлгий аймаг: 1080

УИХ-ын гишүүн Б.Наранхүү: 2000

Иргэдээс: 800 орчим хонийг бэлэглэхээ амлаад байна.

Дээрх тооцоогоор, нийт 11 мянга орчим хонийг сайн дурын хандиваар бүрдүүлэх нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.

ДАВАЛГААНД ОЛОН ХОНЬТОЙ УЛСТӨРЧДИЙГ НЭГДЭХИЙГ УРИАЛАВ

Энгийн малчин иргэд  урд хөршид өгөх хандивын аянд сайн дураараа нэгдсэн нь монголчуудын сайхан сэтгэлийн нэгэн илэрхийлэл болж байна. Сошиал орчинд гэнэт сайн дураараа өрнөж эхэлсэн уг аянг “Хонь ажиллагаа” хэмээн өхөөрдөн нэрлэж буй юм.

Улмаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоньтой гэдгээ мэдүүлсэн улстөрчдийг хандивын аянд нэгдэхийг уриалсаар байна. УИХ-ын гишүүдээс, Б.Бат-Эрдэнэ 3300, С.Бямбацогт 1196, Б.Энх-Амгалан 650, Л.Энхболд 530, Х.Нямбаатар 480, Б.Жавхлан, Ч.Улаан Ж.Батзандан нар  300 хоньтойгоор  хонь олонтой улстөрчдийг тэргүүлж байна.

Хамгийн гол нь, хэн ч хандивын аян өрнүүлье гэж анхлан дуугарч, бусдаа уриалаагүй. Гэнэт л тал талаасаа Ерөнхийлөгчийн БНХАУ-д хүргүүлэхээр амласан 30 мянган хонинд өөрсдийн сайн дураар хандив өргөж эхэлсэн. Энэ эрчээрээ бол өнөө, маргаашдаа 30 мянган хонины тоо бүрдэхээр байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
citizen
citizen
2020-02-29 09:50

nadaa 1-iig gert mahgyi bolsoon

Хариу
Хариу
2020-02-29 12:10
Reply to  citizen

Хохьчин

Зочин
Зочин
2020-02-29 10:42
Reply to  citizen

Хандивын хонь идээд ялхайж хэвтэх санаатай, бас. Хаха

bb nnn
bb nnn
2020-02-29 11:28

chini hun munuu teneg durak ve

хачин хүмүүс
хачин хүмүүс
2020-02-29 11:35

офшор, ЖДҮ, 76-д ил д�##�д идэж уусан юмнаасаа хува�##�цаачээ, ганцаар идсэн гахай тарг�##�даггүй ээ гэдэг билүү

Зочин
Зочин
2020-02-29 12:32

Mongol m#l amitadiig min yaj amidaar n sharj iddeg bileedee terniig n harchaad bvgd muulaad zemleed bdag bj odoo zgr mai gd ogchihoj bgamu

Зочин
Зочин
2020-02-29 12:34

Arai dendej bna hytad baitugai mongoldoo zarim hvmvvs n hool undgvi bolood bna ter hvmvvstee handiwlaach ta nar ysan saihan setgel we

Зочин
Зочин
2020-02-29 14:21

Өртэй зээлтэй гишүүн сайд нар хандив өгөхийг хоригл

Зочин
Зочин
2020-02-29 14:24

Эдгээр гишүүд өгөхгүй бол 70 хэддэх худ�##�ч болнл

Хоньчин
Хоньчин
2020-02-29 17:40

Хонь тэнгэрт гарч, зарим оркууд махнаас гарахдаг аа!!!

зочин
зочин
2020-02-29 19:59

Эмээлт гарч 20хонь авах гэсээр байт�##� 30.0н хонь гүйцчих юм байна л даа.

Зочин
Зочин
2020-03-01 10:30

ЕРОНХИЙЛЭГЧИЙН ХЭЛСЭН 30000-ИЙГ 100000 БОЛГОД ОГНО БИЗ. МОНГОЛЫН БУЯН ХОТОЙХГУЙ. ТУСЛАСАН ШИГ ТУСЛАНА.

Холбоотой мэдээ

Back to top button