НИЙГЭМ

Д.Нямхүү: Замын-Үүдэд тусгаарласан 104 иргэн эмнэлгээс гарсан

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д ажиглалтад 34, бусад эмнэлэгт 18, нийт 52 хүнийг тусгаарласан. Бид ажлаа дүрэм журмын дагуу, 24 цагаар ядрахгүй хийж чадна. Хамгийн гол нь иргэд бидний ажлыг ойлгож дэмжих чухал байна.

Түрүүн Буянжаргал даргын хэлснээр “Ажиглалтад байгаа хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр ачаалал нэмэгдэж байна. Эмнэлэг болохоос өндөр зэрэглэлийн буудал биш шүү дээ. Тиймээс бидний ажил, нөхцлийг ойлгох хэрэгтэй. Замын-Үүдэд тусгаарлагдсан 104 иргэн тусгаарлалтаас гарсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button