НИЙГЭМ

Хилчид хууль бусаар тэсэлгээ хийж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Хөвсгөл аймгаас Увс аймагт цэргийн алба хааж байгаа залуус  давсны уурхайд хууль бусаар тэсэлгээ хийсэн Монгол Улсын зургаан иргэнийг илрүүлсэн байна.

Иргэд Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хариуцсан хэсэг, хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 0.5 км-т Шүдэн уулын давсны уурхайд гар аргаар давс олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан нуур сумаас 2019 оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн ахлах байлдагч Д.Мөнхсайхан ахлагчтай байлдагч Х.Далайбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн цагийн манаа хууль бус үйл ажиллагааг шуурхай илрүүлсэн байна.

Зөрчлийг газар дээр нь шалган тогтоож, Увс аймгийн Прокурорын байгууллагад мэдэгдэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж, дээрх зургаан иргэнийг аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн эж.

Ангийн захирагчийн тушаалаар албандаа амжилт гаргаж, хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн ахлах байлдагч Д.Мөнхсайханыг дэд түрүүч, байлдагч Х.Далайбаярыг ахлах байлдагч цолоор тус тус шагнажээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-29 14:37

Mundag ersdee bayrllaa.

зочин
зочин
2020-02-29 14:58

тэгээд илрүүлсэн гээд зургийг нь тавиад,хулгайлсан буруу юм хийсэн нөхдийгөө болохоор ар нуруугий нь харуулдаг ийм хогийн ардчил�##� байж боло

Зочин
Зочин
2020-02-29 16:10

Үхсэн баас олигтойхон өгөхгүй тэднээс мөнгө авдаг байж

Зочин Dorjhand!
Зочин Dorjhand!
2020-03-01 22:54

Suulin ued manai mongolchud hun haruytsn ajila haruytslagatai guitsetgej ehelj baina shu! Eh oronch setgeltei hun buhen sain ajillalj ehelj

Зочин
Зочин
2020-03-02 17:37

Баяр хүргэе, гэхдээ гавьяа байгуулсан з�##�уусаа юуун хэрэгтнүүд шиг зургыг нь дардын кк

Холбоотой мэдээ

Back to top button