Нийгмийн

Коронавирустэй өвчтөн эмнэлгийн ажилтны нүүр рүү нулимжээ

БНСУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархан, аюулын харанга дэлдээд буй. Дайны хажуугаар дажин гэгчээр коронавирус тойрсон гэмт үйлдэл, гарах нь нэмэгджээ.

Коронавирусийн халдвартай, 20- оод настай иргэн В-гийн үйлдэл олныг ихэд цочирдуулав. Тэгү хотын эмнэлгийн ор хүрэлцээгүйн улмаас түүнийг гэрт нь тусгаарлаж байжээ. Улмаар өчигдөр буюу энэ сарын 28-нд үүрийн 03.00 цагт түүнийг авахаар очиход Эрүүл мэндийн төвийн ажилтан А-г загнан, зүхсэн гэнэ. Түүгээр ч үл барам нүүр рүү нулимжээ.

Үүний дараа тухайн ажилтныг шууд тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан байна. Тухайн ажилтны шинжилгээний хариу 1-2 хоногийн дараа гарна гэдгийг БНСУ-ын Эрүүл мэндийн төвийнхөн мэдэгдэв.

Тус төвийн ажилтны нүүр рүү нулимсан иргэнийг БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах” гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ хуулийн дагуу тухайн иргэнийг таван жил хорих мөн 10 сая хүртэлх воноор торгох хуулийн заалттай.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button