Нийгмийн

ГЭГЭЭЛЭГ: Орон нутгийн зам хаагдсан үед жирэмсэн эмэгтэйг машин дотор нь эх барьж авчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс УОК хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Орон нутгийн зам дээр хөл хорио тогтоосон ийм үед УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг бие давхар эмэгтэйд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, машин дотор нь эх барьж авсан байна.

Үйл явдлыг тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний 15.00 цагийн орчимд бие давхар эхнэрээ суулгасан Prius маркын автомашинтэй залуу бага эмч Б.Бадамцэцэгийг "100 модны пост” газар ажил албаа гүйцэтгэж байхад нь ирсэн байна. Б.Бадамцэцэг машинд сууж, эмнэлэг рүү явсан ч нөхцөл байдал хүндэрснээр машин дотор нь эх барих шаардлага бий болсон байна.

н.Энхчимэг хэмээх эмэгтэй ийнхүү амжилттай амаржиж, 2 килограмм 250 грамм охинтой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-02 13:37

Гарчиг зөв өгөхийг хүсье! Шинэ хүн ирж байгаа нь сайхан мэдээ гэх гэсэн бололтой. ЭМНЭЛЭГТ БИШ АВТОМАШИНД ГЭДЭГ ЧИНЬ СТАНДАРТ БУС ШҮҮ ДЭЭ!

Холбоотой мэдээ

Back to top button