НИЙГЭМ

“Хамгийн их саналтай хорооны бүтээн байгуулалтыг орон нутгийн хөгжлийн сангаар хийнэ”

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах талаар өнөөдөр /2020.03.02/ албаны хүмүүс мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг өнөөдрөөс эхэлж, “SmartUB” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд хэрэгжүүлэхээр болжээ.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг, хороо, байр, гудамж талбайд тулгамдаж буй асуудлыг сайн мэднэ. Иймд иргэдийн өгсөн саналд үндэслэж 2021 онд хийгдэх ажлаа хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэхүү “SmartUB” аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэдгийг хэллээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “2019 онд нийслэлийн зургаан дүүргийн 42 хорооны иргэдээс ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг “SmartUB” аппликейшнийг ашиглаж авсан. Тус санал асуулгад оролцох ёстой байсан 176,000 иргэнээс 43 хувь буюу 76,330 иргэн цахимаар саналаа өгсөн. Тухайн хорооны иргэдээс хамгийн их санал өгсөн бүтээн байгуулалтыг орон нутгийн хөгжлийн сангаар хийнэ” гэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтад насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл явагдах юм байна. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ “SmartUB” аппликейшнийг  татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгоод санал асуулга гэсэн цэсэд хандаж, саналаа өгөх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button