ДЭЛХИЙУЛС ТӨР

Пит Буттиджич ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж байсан Пит Буттиджич нэрээ татаж буйгаа өчигдөр /2020.03.01/ мэдэгджээ. 

Өдгөө 38 настай П.Буттиджич Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөх явцдаа ижил хүйстэн гэдгээ ил тодоор мэдэгдсэн байна.

Тэрээр “Өрсөлдөөнийг орхих шийдвэрийг гаргахад маш хүнд байлаа. Бусад нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй боловч Ардчилсан намаас нэр дэвшигчийг Цагаан ордны тэргүүн болгохын төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Хэдийгээр түүний сонгуулийн кампанит ажил амжилттай эхэлсэн боловч сүүлийн хэдэн долоо хоногт эрчээ алджээ.
Ийнхүү П.Буттиджич Ардчилсан намын сунгаанаас нэрээ татсанаар цаашид өрсөлдөх зургаан нэр дэвшигч үлдэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button