ДЭЛХИЙ

АНУ дахь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтны тоог цөөлнө

АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын дөрвөн хэвлэл мэдээллийн компанийн ажилтны тоог 160-аас 100 болгож бууруулна хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгсэн байна.

Тэрээр "Энэхүү шийдвэр нь улс төрийн шийдвэр боловсруулах үйл явцын үр дүн бөгөөд “COVID-19” халдварын тархалттай холбоогүй" гэжээ.

Энэ сарын 13-наас АНУ дахь “Синьхуа” агентлагт Хятадын 59-өөс илүү иргэн ажиллах боломжгүй. Мөн “CGTN”-д 30, “China Daily”-д 9-өөс илүү хүн ажиллах боломжгүй аж.

БНХАУ-ын Бээжин хот дахь “The Wall Street Journal” сонины гурван сурвалжлагчийг халснаас хойш хоёр долоо хоногийн дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Сонирхуулахад, “Хятад бол Азийн жинхэнэ өвчин” хэмээх гарчигтай сонины нийтлэл гарсантай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар өмнө нь Бээжин хот дахь “The Wall Street Journal” сонины гжрван сурвалжлагчийн томилгоог цуцлах шийдвэр гаргаж байжээ. Сэтгүүлчдийг таван өдрийн дотор нутаг буцахыг үүрэг болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button