Нийгмийн

Аймаг, сумдад хаваржилт хүндэрч болзошгүй

Манай орны ихэнх нутаг цастай, мал аж ахуй отор нүүдэл ихтэй байгаа тул зарим орон нутагт хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байна. /2020.02.29/-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Алтай, Хангай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ Хэнтий нуруу хангайн бүсийн нутгаар 20 см-ээс дээш зузаан цастай байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цагаан зудын байдалд хийсэн үнэлгээгээр Увсын Малчин, Улаангом, Баруун туруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөл зэрэг нутаг зудын нөхцөл байдал үүсчээ. Хоёрдугаар сарын сүүлийн аравхоногт Монгол орны нийт нутгаар цасны зузаан Хангайн бүсийн нутгаар нэмэгдсэн байна.

Гуравдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад улсын нөөцийн 2303 тонн өвсийг үнэгүй, 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийджээ. Мөн Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон Завхан, Хөвсгөлийн гурван сум тус бүрт нийт долоон автомашин олгох шийдвэр гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button