Нийгмийн

1000 лам нэгдэж 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлий хандивлажээ

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд болон аж ахуйн нэгжүүдийн халуун сэтгэлийн хандив илгээсээр байна.

Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй алба хаагчдад зориулж:

  • “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон,
  • Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөг
  • Жи Мобайл” компанийн хамт олноос 10 сая төгрөг,
  • Улаанбаатар хот дахь Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлөөс 300 хонь
  • “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг тус тус Улсын онцгой комисст гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачилга өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн та бүхнээрээ талархаж байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье ” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-03 15:15

Нөгөө Төв Гандан гээч нь юу ч өгөхгүй, харин ч хорио тавигдахаар зас�##� хийж ном уншина мөнгөө бэлдээрэй гээд л хув�##�знууд

Зочин
Зочин
2020-03-03 15:34

1000аас бусдыг бууд

Зочин
Зочин
2020-03-03 20:14

10000 төг 1лам Чамл�##�ттай байна даа Гэхдээ сэтгэлийн л юм даа

Засаг
Засаг
2020-03-07 05:54

Төр хандив авахаасаа ичээч ээ. Төр шүү дээ. ЖДҮ-гээ эргэн төлүүл, дампуурсан банканд хамаар�##�тай хүмүүсээр өрийг нь төлүүл, оффшор бүсэд байгаа мөнгөө оруулж ир. Хүрэлсүхийн засгийн газар ажлаа л хиймээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button