Нийгмийн

Согтуурсан үедээ хадам ээжийнхээ хөлийг сүхджээ

Өнгөрсөн сарын 29-нд буюу шинийн дөрвөнд иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хадам ээжийнхээ хөлийг сүхээр цохисон ноцтой хэрэг гарчээ. Эл хэргийг үйлдсэн иргэн Б тухайн өдөр ажлаа тарсны дараа ганцаараа согтууруулах ундааг их хэмжээгээр ууж, гэртээ харьсан байна. Түүнийг гэртээ харихад эхнэр болон хадам ээж нь сар шинийн тавгийн идээгээ буулгасан байжээ. Үүнээс хэрүүл маргаан эхэлсэн гэж мэдүүлсэн байна. Согтуурсан үедээ биеэ хянах чадвараа бүрэн алдсан учир цаашид ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа бөгөөд өглөө эрүүлжсэн үед хэрэг үйлдсэнээ эхнэрээсээ сонссон гэж мэдүүлсэн байна.

Ёс бус үйлдлийн хохирогч болсон хадам эх нь одоогоор Ховд аймагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Иймд Ховд аймгийн цагдаагийн байгууллагаас иргэдийн согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзаж, хэрэг, зөрчил гаргахгүй байх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриаллаа.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-03 18:24

Ямар завтай архи уугаад явдаг бнаа.Энэ архинаас болж монголчууд дуусна шүү.Олон гэр бүл хохирч байна.

Зочин
Зочин
2020-03-04 00:18

Архи гдэг зүйлыг үйлдвэрлэхгүй бв�##� таарна мнай хүн архиндаа түлэгдээд ааш зан нь өөрчлөгдөж бна

Зочин
Зочин
2020-03-05 05:15

ymr medrel muutai novsh we

Холбоотой мэдээ

Back to top button