ДЭЛХИЙ
“Sharp” компани амны хаалт үйлдвэрлэнэ

“COVID-19” халдварын улмаас амны хаалтын эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Японы цахилгаан барааны “Sharp” компани Миэ муж дахь үйлдвэртээ мэс заслын амны хаалт үйлдвэрлэхээр болжээ.
“Sharp”-ын толгой компани болох “Foxconn” компани “iPhone” гар утасны эд анги үйлдвэрлэж буй ажилтнуудаа амны хаалтаар хангахаар Хятад дахь үйлдвэртээ амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна.
Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, “Sharp” компанийн үйлдвэрийн ариун цэврийн шаардлага хангасан өрөөнүүдэд өдөрт 150 мянган амны хаалт үйлдвэрлэхээр болжээ. Цаашид уг тоог 500 мянгад хүргэхээр төлөвлөсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com