НИЙГЭМ
“Хүчит шонхор” зах түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлжээ

“COVID-19” халдварын тархалтын улмаас Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн билээ.
Үүний дагуу “Хүчит шонхор” захын захирал Т.Сайнхүү тус захад худалдаа үйлчилгээ эрхлэгч лангуу түрээслэгч нарт түрээсийн төлбөрийн 50-100 хувь хѳнгѳлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар тус захад үйлчилгээ явуулдаг түрээслэгчээс тодруулав.
Иргэн Д “Түрээсийн төлбөрийг хөнгөлсөн нь үнэн. Гэхдээ 100 хувь биш, 50 хувь хөнгөлсөн” гэлээ.
Б. УЧРАЛ
Болоо ш дээ. Түрээслэгчидээ шахаж, хавчиж, бүр доромжилж, түрээслүүлж буй өрөө, байраа лацдаж ломбодож хурааж авна, дараагийн хүн хүлээж байна гэх мэтээр дайрч, аюулт тахлын үед хүмүүсийн сэтгэлийг “өвтгөж” буй ихэнх түрээслүүлэгч жишээ ав