НИЙГЭМ

Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгуудыг МАШ ӨНДӨР эрсдэлтэйд тооцжээ

Манай улсад “COVID-19” халдвар орж ирвэл тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт хийжээ.

Үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийсэн юм.

Тус үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймгууд “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна.

Аймаг тус бүр дээрх үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-04 19:23

Хилээ бүрэн хаахгүй, нислэг, г�##�т тэрэгний хөдөлгөөнийг зогсоохгүй урдаас хятадуудыг, мөн солонгос, японоос эх орон руугаа зогсолтгүй нэвтрүүлээд, хойд хилээр мөн ижил байхаар МАШ өндөр, Өндөр эрсдэл байж л таарна ш дээ. Бид золиос болох н

Холбоотой мэдээ

Back to top button