НИЙГЭМ

“Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд 5.2 сая төгрөг хандивлалаа

Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, өөрсдийн халуун сэтгэлийн хандиваа өнөөдөр /2020.03.06/ Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 Тус төвийн 170 ахмад хандивын аянд нэгдэж, нийт 5,2 сая төгрөгийг цуглуулсан байна.

 Ахмадууд Монгол хүн бүр өөрийнхөө болоод бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг даган биелүүлж, хамтдаа шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэхэд гар бие оролцохыг уриалж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button