ДЭЛХИЙ

Италид нэг өдрийн дотор "Covid-19” вирусийн 1492 шинэ тохиолдол бүртгэгджээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний ням гарагт Итали улсад шинэ коронавирусийн халдварын 1492 шинэ тохиолдол бүртгэгдэж, 133 хүн нас бараад байна.

Ийнхүү статистик огцом өссөнөөр тус улс дахь нийт халдварын тоо 7375-д хүрч, БНХАУ-ын дараа, БНСУ-ын өмнө бичигдэх болов.

Шинэ коронавирусийн халдвар Италийн 22 мужид тархаад буй. Ийнхүү урьдчилан сэргийлэх, тархалтын эрчмийг барих ажлын хүрээнд дөрвөн мужийн 14 дүүрэг, 15 сая орчим хүнийг хөл хорионд хамруулсан нь тус улсын нийт хүн амын дөрөвний нэг болж байна.

БНХАУ-ын хувьд сүүлийн 24 цагийн дотор 40 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин БНСУ-д 272 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улс дахь нийт халдварын тоо 7313-д хүрлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-09 09:43

Ит�##�и улс өндөр настан ихтэй болохоор өвчлөл газар аваад байнадаа . Энэ аюулт өвчин хурдан �##�га болоосой

Холбоотой мэдээ

Back to top button