НИЙГЭМ

Хувийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байр болгоно

Хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт хийж байгаатай холбоотойгоор Дархан-Уул аймагт хувийн өмчийн зарим эмнэлгийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар болжээ. 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс баасан гарагт /2020.03.06/ хуралдаж, ажиглан тусгаарлах байрны зориулалтаар ашиглах хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн дотуур байрны дулаан, цахилгаан, усны төлбөрийг энэ сарын 11-ний өдрөөс тусгаарлах ажиллагаа дуустал хугацаанд чөлөөлөхөөр болсон байна.

Хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байраар дайчлагдан ажиллах хугацаанд Эрүүл мэндийн эрсдэлийн сангаас санхүүжилтийг бүтнээр олгож өгөхийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button