НИЙСЛЭЛ

Р.Амаржаргал нарыг “Чингисийн одон”-гоор шагнав

Ардчилсан хувьсгалын түүхэн олон чухал үйл явдлууд тэртээх 1990 онд болж байв. Эдгээрийн нэг бол улс төрийн өлсгөлөн байсан юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Ардчиллын төлөө тэмцэгчид Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж байв.

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор дараах нэр бүхий эрхмүүдийг шагнаж, урамшууллаа. Шагналыг Р.Амаржаргал, С.Лхагвасүх, Ц.Нямдорж, Ж.Гадинжид нарт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гардуулав.

1990 оны гуравдугаар сарын 4-ний өдөр МоАХ, МоАН, АСХ, МОХ, ШДХ хамтран Сүхбаатарын талбайд зуун мянган хүнийг оролцуулсан жагсаал хийж байжээ. Жагсагчид МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулахыг шаардаж байсан юм. Гэвч Ардчилсан сөрөг хүчний хамтарсан мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүй тул МоАХ, МоАН-ын гишүүд тухайн жилийн гуравдугаар сарын 7-н буюу 30 жилийн өмнөх энэ өдөр Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн анх удаа зарласан түүхтэй.

Эх сурвалж: АН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. бааснууд одон тэмдэг зүүх дуртай , нохойн бааснууд , их хааны нэртэй шагн#### авахдаа ичихээ байсан улаан хошного бна

  2. АН өөрийн намын одонгоо хэн агөх ч бага хэрэг МАН ####тан гадасыг цэцэрлэгийн МАН,ын хүүхүүдийн хүүхэддээ хөдөлмөрийн гавьяаны бэрүүддээ,сүхбаатарынхыг хүргэнүүддэ тарааж бхад уу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button