НИЙГЭМ
Улаанбаатар-Токио чиглэлд нисэх тусгай үүргийн онгоц 08:55 цагт хөөрнө

Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08:55 цагт хийхээр хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангасан талаар Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Өчигдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг хийгдсэн. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэж 244 иргэнээ эх орондоо авч ирсэн юм.
Түүнчлэн Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.