СПОРТ

З.Шинэчагтгын тулаан коронавирусийн улмаас хойшилжээ

Тамирчдын чансаа, нэр хүндээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгдэн, хүчээ аваад буй “One championship” холбооны ирээдүйн нүүр царай, аварга болох ирээдүйтэй тулаанч хэмээн үнэлэгдэж буй монгол тамирчдын нэг нь Золцэцэгийн Шинэчагтга.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/216196602743397/UzpfSTEwMDAwMjIwNjYzNzIyNTpWSzoyNDYwOTI3MjE0MDEyNzIw/?q=%20EGUUR.MN%20%D1%88%D0%98%D0%9D%D0%AD%D0%A7%D0%90%D0%93%D0%A2%D0%93%D0%90&epa=SEARCH_BOX

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин тэрбээр өнгөрсөн жил “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монголоос анхдагч болсон юм. Тус холбоотой ийм үнийн дүнтэй гэрээ байгуулсан монгол тулаанч түүнээс өөр үгүй.

“Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Д.Төрбатын шавь тэрбээр хамгийн сүүлд БНХАУ-ын тамирчин Ма Жиа Венийг эхний үед хүнд цохилтоор ялсан юм.

Спортын хорхойтнууд түүний дараагийн тулааныг ихэд сонирхож, тов нь хэзээ гарахыг хүлээж суугаа. З.Шинэчагтгын тулаан хэд хэдэн удаа хойшилсны эцэст дөрөвдүгээр сард товлогдоод байсан. Гэвч коронавирусийн халдварын улмаас дахин хойшилжээ.

Энэ талаар түүний менежер У.Зоригт цахим хуудсандаа “Олон залуус Шинэчагтгын дараагийн тулааныг асууж байгаа. Эхний тулаанаас хойш хоёр ч тулаанчид Зохион байгуулагч талаас тулалдах санал тавьсан ч ямар нэгэн шалтаг хэлэн тулалдсангүй. Улмаар дөрөвдүгээр сардаа тулалдах тов гарсан боловч өнөөх коронавирусийн асуудлаас болж тулаан цуцлагдлаа. Тун удахгүй байдал намжихаар та бүгдэд мэдэгдэнэ. Мөн Зорки ММА багийн хувьд он гарсанаар долоо дох тулаан энэхүү өвчний улмаас цуцлагдлаа. 2020 хэцүү жил, бүгд эрүүл байх нь чухал шүү залуусаа, эрүүл байхад бүх зүйл болно” гэжээ.

З.Шинэчагтга манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button