ДЭЛХИЙ

"Өвчний шинж тэмдэг нь хараахан илрээгүй иргэд вирусийн халдвар тарааж байна”

Шинэ төрлийн коронавирусийн тархалт сүүлийн үед АНУ-д нэлээд эрчимжээд буй. Ерөнхийлөгч Дональд Трамп бүх муж улсдаа онц байдал зарлаж, 30 хоногийн хугацаанд Европ хоорондын зорчих тээврийн хөдөлгөөнийг бүрэн цуцалсан. Тэрбээр өөрөө ч вирусийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд, хариу нь сөрөг гарсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн.

Хэрэг явдал дорвитой анхаарал хандуулах түвшинд тулж ирээд байгаа учир тус улсын төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дор бүрнээ судалгаа хийж эхэлсэн.

Тэгвэл, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, өвчний сэжигтэй шинж тэмдэг биед нь хараахан илрээгүй хүмүүс вирусийн халдвар тарааж байгаа аж. Тухайлбал, Массачусеттс мужид бүртгэгдсэн дор хаяж 82 вирусийн тохиолдол, ямар нэг шинж тэмдэг илрээгүй үедээ бусдад халдвар тараасан нь тогтоогдсон байна.

Шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэг үл илрэх далд буюу нууц үеийг багадаа 14 хоног хэмээн тодорхойлоод буй. Тийм ч учраас улс орнууд сэжигтэй тохиолдол бүхий иргэдийг 14 хоногийн турш тусгаарлаж, шинжилгээ үзлэг хийж байгаа юм.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button