НИЙГЭМ

"М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээжээ

Өнөөдөр /2020.03.17/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр махны үнийг нэмж худалдсан "Номин Тав Трэйд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон тухай ярьсныг бид саяхан мэдээлсэн.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мөн "М-Си-Эс Кока Кола” ХХК-д холбогдох асуудлын талаар үргэлжлүүлэн ярьсан юм. Түүний хэлснээр тус компани нь "Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-иудтай хамтран ажиллах гэрээ хийжээ. Уг гэрээгээр "M-Си-Эс Кока Кола” ХХК өөрсдийн үйлдвэрлэдэг болон импортлон оруулж ирдэг жижиглэнгийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой үнээс хямд борлуулахгүй байхаар тохирчээ.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” заалтыг зөрчсөн юм байна.

Иймд 2018 оны наймдугаар сард "М-Си-Эс Кока Кола" ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн, "Номин тав трейд" ХХК-д 67.8 сая, Скай хайпермаркет" ХХК-д 11.6 сая, "Моннидер" ХХК 11.9 сая төгрөгийн торгууль оногдуулсан аж.

Б.Лхагва, " "М-Си-Эс Кока Кола” ХХК энэ хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй явсаар 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар оногдуулсан 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-17 12:24

Эд нарт дээр хууль байдгийг мэдрүүл жилд 2-3 удаа нэмдэг ямар ч ш�##�тгаан байхгүй чадахгүй бол өөр газарт эрхийг нь шилжүүлж болно. Өөрсдийн ашгийг бус иргэдийн санхүүг тооцож баймаар байна. Хэрэгцээг ашиг руу шилжүүлбэл луйвар болдог юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button