НИЙГЭМ

“Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлах эсэхийг харзнаж байж шийднэ”

Өнөөдөр /2020.03.17/ Улсын онцгой комисс хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Өчигдөр орой манай улсын гурван иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Тэдний хоёр нь БНСУ-аас, нэг нь Франц улсаас Москва хотоор дамжин эх орондоо ирсэн билээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар дэгдсэн оронд суугаа монгол иргэдээ өөрсдийнх нь хүсэлтээр, МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад нь авчрах үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Үүний өмнө франц иргэнээс вирусийн халдвар илрэх үед хот хоорондын зорчих хөдөлгөөнийг шуурхай хязгаарласан билээ. Иймд дахин гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн энэ нөхцөлд мөн хязгаарлалт хийх үү гэдэг асуулт иргэдэд байна.

Энэ тал дээр Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Ө.Энхтүвшин, “Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоогоод буй. Үүнээс бусад бүх аймаг, хот хоорондын хөдөлгөөн хэвийн явж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах эсэх дээр энэ удаагийн хуралдаанаар шийдвэр гаргаагүй. Цаашид байдлыг харзнаж байж шийднэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button