НИЙГЭМ

ШӨХТГ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, эрэлт, нийлүүлэлт хэвийн байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолыг үндэслэн өнөөдөр зах худалдааны төвөөр худалдан борлуулж буй мах болон өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Үүнд: “Хүчит шонхор”, “Меркури”, “Баянзүрх”, “Амгалан”, “Хар хорин” зэрэг зах, худалдааны төвүүд хамрагдсан бөгөөд тэдгээрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой эрэлт, нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа аж.

Харин махны хувьд зэрэглэл чанараас шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байгаагаас гадна улирлын байдлаас шалтгаалж нойтон махны нийлүүлэлт багасаж, зоорь, нөөцийн мах худалдаалагдаж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар:

  • Үхрийн цул мах 10,000-16,500 төгрөг,
  • Үхрийн ястай мах 9,500-14,000 төгрөг,
  • Зоорины үхрийн мах 8,500 төгрөг,
  • Хонины цул мах 9,000-9,500,
  • Хонины ястай 8,500-13,500,
  • Ямааны ястай мах 6,200-7,200 төгрөг,
  • Алтан тариан дээд гурил 1,300-1,500 төгрөг,
  • Алтан тариан 1-р гурил 1,100-1,300 төгрөг,
  • Будаа 1 кг 2,500-3,500 төгрөг,
  • Элсэн чихэр 2,000-3,500 төгрөг
  • Монгол төмс 850-1,500 төгрөг,
  • Сонгино 2,500-4,500 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байна.

Түүнчлэн нөөцийн махны хангалт хэвийн, чанар сайн, үнийн хувьд Засгийн газраас тогтоосон тарифаар худалдан борлуулж байна6

Иймд иргэд, хэрэглэгчид худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг зөвлөж байна. Хэрэв Таны эрх ашиг зөрчигдвөл “Хэрэглэгчийн утас-115” дугаарт хандана уу.

Эх сурвалж: ШӨХТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button