Нийгмийн
“Facebook” компани ажилчиддаа 1000 ам.долларын урамшуулал олгохоор болжээ

“Facebook” компани коронавирусийн халдварын тархалтын үед алсаас ажиллаж буй ажилчиддаа дэмжлэг үзүүлэх үүднээс ажилтан тус бүрт 1000 ам.долларын урамшуулал олгохоор болжээ.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр /2020.03.17/ дотоод сүлжээгээрээ дамжуулан ажилтнууддаа мэдэгдсэн байна.
“Facebook” компанийн нэгдүгээр сарын санхүүгийн тайланд 45 мянга орчим үндсэн ажилтантай гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна хэдэн мянган гэрээт ажилтантай бөгөөд тэдэнд урамшуулал олгох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: cnbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.