НИЙГЭМ

Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилга барьж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрынхан Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилга барьж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

Хотын захирагч С.Амарсайхан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүргийг өгчээ.

Анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийсэн боловч анхны зураг төслөө өөрчилж 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар барихаар ажлын зураг хийсэн байна

Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд  Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.

Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.

Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа. Анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийсэн боловч анхны зураг төслөө өөрчилж 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар барихаар ажлын зураг хийсэн байна” гэв.

Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-26 11:13

тэр барилгыг зүгээр л түлээ болгочихсон гэж бодохоор л гол харлаж байна.

Зочин
Зочин
2020-03-26 14:36

Угаасаа л ийм юм хийх гээд л байсан ш дээ. Гайхах юм үнэндээ �##�га. Тэр Бэхбат дээ...

Зочин
Зочин
2020-03-26 15:07

Хотын даргыг дэмжиж байна Аль нэг ТББ нэрээр музейг нь авсан атлаа одоо бүр газрыг нь зарж идэх арга эрэлхийлсэн байна. Энэ ТББ-д түүх соёлын үнэт зүйлсийг санаатайгаар устгасан гэсэн сэдлээр хариуцлага тооцох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button