Нийгмийн

COVID-19| Италид нэг өдрийн дотор 919 хүн амиа алджээ

АНУ-д вирусээр халдварласан хүний тоо бямба гаригт 101 мянгад хүрсэн гэж Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлэлд өгүүлжээ. Харин нас баралтын тоо 1600-д хүрсэн бол дэлхийн хэмжээнд амиа алдсан хүний тоо 27,198 болжээ.

Өнгөрсөн нэг хоногт Итали улсад коронавирусийн халдварын улмаас 919 хүн амиа алдлаа. Энэ нь вирусийн дэгдэлт эхэлсэн гурван сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.  Италид CoVid19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нийтдээ 9134 боллоо. Харин батлагдсан тохиолдлын тоо 86,000-аас давлаа.

Европын дэгдэлтийн бас нэгэн голомт болоод буюу Испани улсад өнгөрсөн хоногт 769 нас баралтыг бүртгэгдсэн байна.

Дэлхий даяар вируст халдварын 591,000 гаруй тохиолдол илэрснээс 127,000 орчим нь эдгэрчээ.

ЭХ СУРВАЛЖ: eagle.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button