Нийгмийн

“Чингис хаан” банкны удирдлагуудыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцлоо

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон юм. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нар авсан нь ч батлагдсан аж.

Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.03.27/-нд хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хэргийн холбогдогч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-т гаргасныг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноов. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-03-28 12:04

Хялбаршуулсан журам гэдэг чинь ял завших сайхан боломж юмуу даа. Дээдсүүд чинь өөрсдөө зориулаад ийм журамтай болжээ.

Зочин
Зочин
2020-03-28 13:37
Reply to  иргэн

Сонгуулиас өмнө

Зочин
Зочин
2020-03-28 13:36

Ямар бага ял өгдөг? Ганцхан хээл хахууль авснаар биш нэмээд олон за�##�т гараад хооронд нь нэмсээр байт�##� бараг насаар нь хорих ял гармаар юм ! Ядаж төрд насаар нь ажиллах эрхийг нь хасаач. Бага мөнгөний хэрэг биш.

Зочин
Зочин
2020-03-28 16:30
Reply to  Зочин

Өө зао авсан мөнгөний нь т�##� ч хүрэхгүй мөнгөөр торгоод болоо юу бөөн шууган болоод сүржигнээд байгаа биз дээ тэгвэл авилгаттай тэмцэх газар авилг�##�ын эсрэг хуулиар яадагийн авилг�##� ав т�##�ыг нь өгөөрөй гээд болох юум бишүү

зочин
зочин
2020-03-28 20:37

86-г аваад зо-р торгуулж50саяын ашигтай шүүх биш ,шагн�##�д дэвүүлжээ ,монголд шүүх хэрэггүй юм бна татан буулга хайран татвар төлөгчийн мөнгө ,төрийн 3-н өндөрөө

Зочин
Зочин
2020-03-29 23:20

XYLBARSHUULSAN JURAM GENE UU XERGIIG XUULI BISH JURMAAR SHIIDDEG BOLTSIMU MONGOLIIN TUR

зочин
зочин
2020-03-30 10:56

Хахуулд авсан мөнгө 86 сая
Торгуулсан мөнгө 30 сая
Цэвэр ашиг 56 сая ийм ямар ашигтай бизнес вэ

Зочин
Зочин
2020-03-30 23:46

Hulgaich nariig uugshuuldeg niigem baiguuljee.Ene EUK,ES hoeriig uneheer demjih arga alga

Холбоотой мэдээ

Back to top button