Нийгмийн

Хөрснөөс ундарч байсан булгийн усны урсцыг өөрчилж, сэтэрсэн хэсгүүдэд шороо асгажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан. 

Иймд Засаг даргын Тамгын газраас дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвтэй хамтран тус хэсэгт үүссэн нөхцөл байдал дээр түргэн шуурхай арга хэмжээ авч байна. Тодруулбал, тухайн хэсэгт ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд нь оруулж, сэтэрсэн хэсгүүдэд шороо асгаж, мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсцыг өөрчилж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бор зүрх
Бор зүрх
2020-03-29 09:47

Тэр усыг шинжлээд сайн зүйлд ашиглаж болоогүй юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button