НИЙГЭМ

Дуучин Д.Болдын “эмпати”

Өчигдөр /2020.03.29/ орой The Voice of Mongolia шоуны ээлжит дугаар үзэгчдэд хүрч, хөл хориотой энэ үед олон түмнийг цэнгүүллээ. Үүгээр Д.Отгонбаяр шүүгчийн “Мангасууд” хоёр хоёроороо өрсөлдөж, The Battle-ийн шатандаа оролцсон юм.

Сэтгэл хөдөлгөм мөч ер олон байсны дотор Э.Үүрцайх, Г.Дөлгөөн нарын тулааны дараа болсон үйл явдлыг онцлууштай. Эл хоёр хүчтэй оролцогч өрсөлдсөний дараа шүүгч Д.Отгонбаяр өвөрмөц хоолой, төрмөл авьяастай Э.Үүрцайхыг багтаа авч үлдэхээр шийдсэн. Ингээд шоуны өмнөх улиралд оролцоод хасагдсан Г.Дөлгөөний өөртөө хийсэн өөрчлөлт, цуцашгүй хөдөлмөр, чин зүтгэл дахиад л хөсөрдөх үү гэх асуулт бий болоод байв.

Энэ удаагийн улиралд “шүүрэх” сонголт шинээр нэмэгдсэн. Харин Д.Болд шүүгч үүнийгээ ашиглаж, тайзан дээр эрхгүй нулимс дуслуулж зогссон Г.Дөлгөөнийг өөрийн багтаа “шүүрэв”. Чингэхдээ өөрөө ч бас хоолой зангируулан, нулимс унагасан нь монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээлээ.

Үүгээрээ дуучин Д.Болд “эмпати” өндөртэй хувь хүн гэдгээ харууллаа. Амжилт гаргахын төлөө эд эс бүрээрээ “шатах” Г.Дөлгөөнд тэр ингэж боломж олголоо.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button