НИЙГЭМ
Шивээнхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс түүхний нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-наас зогсоогоод байсан. Өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлсэн юм.
Харин гуравдугаар сарын 28-нд Шивээхүрэнгийн боомтоор туршилтаар 35 автомашин нүүрс экспортолсон байна. Үүгээр тус боомтоор түүний нүүрс тээвэрлэх ажил эхэлж байна.
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлэн байдлыг ханган гүйцэтгэж буй.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.