НИЙГЭМ

У.Хүрэлсүх: Эмч нарын маань анагаасан буян нь аадар мэт буух болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр /2020.03.30/ Дэлхийн эмч нарын өдрийн мэнд дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ

"Ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа чин үнэнчээр зүтгэж буй эрхэм хүндэт эмч нар аа!

Та нартаа эмч нарын өдрийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж  аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажилладаг буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм.

Дэлхий нийтийг нөмөрсөн ковид-19 хэмээх аюулт цар тахлын эсрэг хүн төрөлхтөн даяараа тэмцэж байгаа хүнд цаг үеийг бид туулж байна.  Өнөөдөр аюулт өвчний эсрэг амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, галын шугамын тэргүүн эгнээнд бат итгэлтэй, чин зоригтой сөрөн зогсож байгаа нийт цагаан нөмрөгт баатруудаараа Монгол улс бахархаж байна. 

Эмч нар та бүхний бусдын төлөө гэсэн ариун сэтгэл, сурч мэдсэн авьяас чадвар, дундаршгүй хичээл зүтгэлийн ач гавьяагаар хилийн чанадаас авчирсан иргэдээ амжилттай эмчилж байгаад улсын ерөнхий сайдын хувьд туйлын их талархаж байгаагаа энэ ташрамд уламжлая. 

Хэдийгээр аюулт цар тахал өдрөөс өдөрт улам бүр хүчээ авч байгаа ч бид сахилга бат дэг журмаа чандлан сахиж хичээвэл энэ цаг үеийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Алтан гартай, бурхан ухаантай ачлалт эмч нарынхаа хүчээр иргэдээ эдгээн эрүүл саруул болгож чадна гэдэгт ч огт эргэлзэхгүй байна.  Нийт эмч нартаа дахин талархал илэрхийлж анагаасан буян нь аадар мэт буух болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-30 13:29

Засаг төрөөс цагт нь таарсан арга хэмжээг авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж хүн бүр сахилга бат , дэг журмыг чандлан сахиж чаддаг монголын ард түмэндээ баярл�##�аа.Зөвт үгэнд дуулгавартай байж хууль туша�##�уудыг сахиж чадв�##� бид аврагдах болно

Зочин
Зочин
2020-03-30 13:54

Эмч нарын ц�##�инг нэмээрэй eрөнхий сайд аа. Төсөв хүрэхгүй гэж байгаа бол шүүгч нарынхыг бууруул

Зочин
Зочин
2020-03-30 18:32
Reply to  Зочин

Gaihaltai sanal!

Зочин
Зочин
2020-03-30 16:33
Reply to  Зочин

Засаг төр шүүгчийн з�##�инг бууруулна гэж итгэж байдаг тийм гэнэн хүн үү Та? Бууруулахгүй. Мөрийцөх үү?

Ман сонгохшүй
Ман сонгохшүй
2020-03-30 19:30

Худлаа попрогч
Хадг�##�амжаа өг

Зочин
Зочин
2020-03-31 05:44

Ene aihtar owchini golomtod ajillaj bga emch suwilagch asragch em zuich nart bair ogohiig jodooroi erenhii saidaa

Бодитой хандаач!
Бодитой хандаач!
2020-03-31 08:49

Бодит байдлаа сайн хар аа! 10-хан хүнтэй зуур�##�дсаар хамаг тамираа барж бх шиг бн. Хилийн цаана дөхөж ирчээд байгаа монголчуудаа татаж ав! Ийм их үрэлгэн зард�##� гаргаж байхаар ахиухан хүн авчраад тусгаарла, тэдний төлсөн мөнгө э/з т нэмэртэ

Эрүүл мэндийн салбарт РЕФОРМ хийх шаардлагатай.
Эрүүл мэндийн салбарт РЕФОРМ хийх шаардлагатай.
2020-03-31 10:07

Үүнээс цаашид эмнэлэгийн с�##�барт маш их анхаар�##� тавьж,хөрөнгө оруулж,орчин үеийн жишэгт хүргэж,эмнэлэгийн ажилтаны ц�##�ин,ахуй нөхцөл бүхий л хангамж бүрэлдүүлж, анагаахын сург�##�танд РЕФОРМ хийх нь төр,ЗГын нэн тэргүүн зорилго болж бн.

Зочин
Зочин
2020-04-02 07:19

Өдөр нь өнгөрсөн хойно баяр хүргэдэг нь жаахан тиймхэн юм даа. Одоо попорч топрохгүй л ц�##�ин, урамшууллыг нь нэмчих

Амармэнд
Амармэнд
2020-04-16 13:37

The doctor gives people happiness.

Холбоотой мэдээ

Back to top button