НИЙГЭМ

Улаанбаатар хот, найман аймгийн нутаг түймрийн аюултай зэрэглэлд байна

Он гарснаас хойш Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн есөн удаагийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна. Харин түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт дараах газрууд багтаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхаарууллаа.

  • Хөвсгөл аймгийн Тариалан
  • Архангай аймгийн Цэцэрлэг
  • Булган аймгийн Булган, Могод,
  • Сэлэнгэ аймгийн Ерөө, Баруунхараа, Зүүнхараа,
  • Дархан-Уул аймаг,
  • Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Дархан,
  • Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр,
  • Улаанбаатар орчмын бүс нутаг.

Мөн ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, бүх нутгаар дулаарахаар байгаа учраас гал түймэрийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button