Нийгмийн

БИЧЛЭГ: Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран гуравдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийжээ. 

Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах орон сууцны нэгдүгээр давхарт мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан долоон иргэнийг илрүүлсэн байна.

Тус байр нь 5-6 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийг мөрийтэй тоглоом тоглоход зориулан тохижуулсан байжээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Т.Оргил-Очир “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт явууллаа.

Шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны Найман айлын байр гэх орон сууцны нэг тоотод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17-д зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллийг авч, прокурорын хяналтад цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв.

Эрүүгийн хуулийн 20.17.2-д Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button