НИЙГЭМ

Сүхбаатарын талбай, Нарны гүүр зэрэг 38 байршлыг нийтийн эдэлбэр газар болголоо

Нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоох саналыг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжжээ.

Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн уг шийдвэрийг гаргажээ.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо.

Эдгээр 38 байршлын тухайд,

  • Баянгол дүүрэгт хоёр,
  • Баянзүрх дүүрэгт 10,
  • Сонгинохайрхан дүүрэгт зургаа,
  • Сүхбаатар дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт ес,
  • Чингэлтэй дүүрэгт найм тус тус байна.

Түүнчлэн дээрх байршлуудаас онцлоход Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбай, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Дарь-Эх цогцолбор, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны гэр хороололд байгуулсан тохижилт бүхий жишиг гудамж, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулсан Булагтай, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалт хийгдсэн газрууд байгаа юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button