НИЙГЭМ

Эхний улиралд барилгын салбарт 4 осол гарч, нэг хүн нас баржээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хөдөлмөр хамгааллын дүрэм журамыг баримтлах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас долоон үйлдвэрлэлийн осол гарч 17 хүн өртсөн байна. Үүнээс,

  • барилгын салбарт 4 осол гарч 10 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 9 хүн гэмтсэн, хөнгөн,
  • хүнсний салбарт 1 хурц хордлого гарч 5 хүн өртсөн,
  • бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 1 хүн гэмтжээ.

Үүний 85.7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14.3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласаны 34 буюу 40.7 хувь нь барилгын, 1 буюу 1.2 хувь нь эрчим хүчний, 11 буюу 13 хувь нь уул уурхайн, 10 буюу 11.9 хувь нь хөнгөн хүнсний, 2 буюу 2.4 хувь нь зам тээврийн, буюу 1.2 хувь нь худалдаа үйлчилгээний, 9 буюу 10.7 хувь нь бусад салбаруудад гарсан.

Үйлдвэрлэлийн осол гаргасан 5 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хэрэг харьяалагдах дүүргийн Цагдаагийн байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button