НИЙГЭМ

Ж.Энхбаяр гишүүн тойрогтоо 6 дахь сургуулийн ажлыг эхлүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа олон улсын хөтөлбөртэй “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил өнөөдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ийнхүү зургаа дахь сургуулийн шавыг тавилаа.

БСШУС-ын яам 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад өгөх бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд баригдах томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий “Монгол тэмүүлэл” юм. Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Монгол тэмүүлэл” сургуулиас гадна тус хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрөгч онд эхэлсэн. “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг “Батс Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулахаар ийнхүү эхлүүллээ. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
олон сургууль баригдаасай
олон сургууль баригдаасай
2020-04-02 14:12

Сайн сайхан мэдээлэл байна. Бага, дунд, ахлах сургууль гээд тус ту�####�а олон улсын жишгээр нэг ээлжээр хичээллэдэг, нэг ангид сур�##�цдаг хүүхдийн тоог стандартын дагуу 25-26 байхаар олон сайхан сургууль баригдаасай. Монгол улсын боловсрол

Зочин
Зочин
2020-04-02 15:01

Энэ өлөн хулгайч дахиад дэвших нь дээ

Зочин
Зочин
2020-04-02 15:04

Бид уучлахгүй ш дээ ард түмний боломжийг хулгайлж, өндөр хүүтэй ломбардаар шулж дээрэмдсэн ЖДҮ хулгайч минь.

Зочин
Зочин
2020-04-02 19:55
Reply to  Зочин

энхбаяр биш яам эхлүүлж байгаашдээ андуураад байна

Зочин
Зочин
2020-04-02 22:32

Хаха. Нөгөө Баянзүрх дүүргийн 26-р хороонд бусдын барьсан сургуулийг дээрэмдэх ажиллагаа нь бүтэлгүйтсэн үү? Жидүмбаа минь.

Холбоотой мэдээ

Back to top button