Ц.Элбэгдоржийг тусгаарлалтаас гарсных нь дараа хуулийн арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх билээ. Ирсэн даруйд нь баривчлах эсэх нь олны анхаарлыг татаад буй.
Харин энэ асуудалд АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Т.Баярхүү дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8-1, 2002 оны эрүүгийн хуулийн 263.2 дахь зүйл заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Гэвч Ц.Элбэгдоржид гурван удаа зарлан дуудах хуудас явуулсан. Эхний хоёрыг нь төрсөн хүүд нь өгсөн бол гурав дахийг нь гадаадад байгаа хаягаар нь шуудангаар хүргүүлсэн. Гэвч тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан учраас хуульд заасан дараагийн арга хэмжээг авч байрлаж буй улс руу нь Ц.Элбэгдоржийг баривчлуулах хүсэлтээ ЦЕГ-аас Интерпол руу хүргүүлсэн юм.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадаас эх орондоо ирж буй бүх хүнийг 21 хоногийн турш тусгаарлаж, ажиглалтад байлгана. Энэ шийдвэрийг хүндэтгэж, түүнийг тусгаарлалтаас гарсных нь дараа дараагийн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэв.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв
НАМАЙГ ЯАЛАА . . .
НАМАЙГ БАРИВЧЛАЖ , ЯЛЛАЖ , ШОРОНД БАЙХАД МОНГОЛЫН АРД ТҮМЭН Ц. ЭЛБЭГДОРЖИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙГАА ШИГ БАЙГААГҮЙ ЮМ ! ЭНЭ ХҮНИЙГ МАССААРАА ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙГАА НЬ ЗҮГЭЭР НЭГ СЭТГЭЛ ХӨӨРӨЛ БИШ БОЛОВ УУ ? УЧИРГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДАГГҮЙ ГЭДЭГ ДЭЭ !
эхлээд хориондоо орноо. тэгээд цааш нь асуудлыг шийдвэрлэх ёстой.
ЭЛБЭГДОРЖ ОО ЧИ 8 ЖИЛ УЛС УДИРДАХДАА ӨРӨНД ОРУУЛААД ХАЯСАН ЧИНЬ ҮНЭН БИЗ ? ЧИ 8 ЖИЛ ШОУ ХИЙЖ АРД ТҮМНИЙГ ХОШГОРУУЛСАН ТЭГЭЭД БОЛООГҮЙ ТОНОН ДЭЭРЭМДСЭН ШҮҮ !
Yasiig n tsailgaj hurungiig n huraah uguh eostoi yaliig n uguh heregtei.
өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр бууна аа гэж
Uuriin baiguulsan hongilooroo orood uz, yaj ajillladag bolsoniig meder.
ДАВОСЫН ХУРАЛД ОРОЛЦОХДОО ГУРВАН ОХИН ГЭДЭГ ХАМТЛАГ АВЧ ЯВЖ ШОУДУУЛСАН ГЭЛҮҮ
Tegsen. Group shaasan
бас шаасан байхдаа