НИЙГЭМ

С.Болормаа агсныг амьсгалын зам нь механикаар бөглөрч нас барсан гэх дүгнэлт гарчээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон.

Талийгчийн цогцост хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний хариу гарсан. Уг хариутай талийгчийн ээж Г.Ундрам танилцаагүй гэдэг хариуг гуравдугаар сарын сүүлээр бидэнд өгч байв.

Тэгвэл энэ сарын 27-ны өдөр шүүх шинжилгээний дүгнэлт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Үүнд,

  • Дагзны зүүн хэсгийн дотор талд цус хуралт үүссэн, энэ гэмтэл нь мохоо гадны биетээр үүсгэгдсэн байх боломжтой
  • Амьсгалын зам гадны биетээр бөглөрсөн
  • Амьсгал, ходоодын агууламж механикаар бөглөрсний улмаас бүтэж нас барсан гэх зүйлсийг дурджээ.

Үүнийг урьдчилсан дүгнэлт гэж ойлгосноо талийгчийн ээж Г.Ундрам zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа хэлж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-04 12:38

Задлан шинжилгээний хариу гэхэд хэтэрхий ерөнхий байна. Мэргэжлийн хүн байхгүй?

үнэнийг хэлнэ
үнэнийг хэлнэ
2020-04-10 00:40

Хуучин засаг дарга Амг�##�анбаатар Рэнцэндоржийг засаг болоход нь намынхныгаа гар өргүүлсэн. Тиймдээ ч намынхаа хэд хэдэн хүнийг ажилтай болгох гэж Рэнцэндоржийг дарамт�##�ж байсан. Тэрний нэг нь энэ хүүхдийн байгууллагын дарга Болормаа байсан.

Холбоотой мэдээ

Back to top button