Нийгмийн

Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийжээ

НОБГ-ын аврах 105-р ангийн Эрэн хайх, аврах II бүлгийн хамт олон аврах олсыг өндрөөс аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад ашиглах зорилгоор аврах ажиллагааны үүргэвч хийжээ.

Тус үүргэвч нь 30, 50, 100 метрийн хэмжээтэй олсыг гадны нөлөөнөөс хамгаалах, эрчлээс үүсгэхгүйгээр ажиллагаанд бэлтгэх, ажиллах, мөн аврагчдад ажиллагаанд оролцоход ачаалал өгөхгүй байх зориулалттай юм.

Мөн үүргэвчинд жижиг хэмжээтэй аврах багаж хэрэгслийг нэмэлтээр зүүж ажиллагаанд бэлтгэж ажиллах давуу талтай гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button