НИЙГЭМ

“Завхан аймагт олон тооны шувуу дахиж үхээгүй. Өнгөрсөн жилийн зураг”

“Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт ашигт малтмал олборлож байгаа “Баян Айраг” компани цианит натри алдсаны улмаас Хар-ус нуурын эко систем алдагдаж олон тооны шувуу үхэж байна” гэх мэдээлэл, зураг цахим ертөнцөд тархан, олныг бухимдуулаад буй.

Энэ талаар Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

-“Баян Айраг” компани цианит натри алдсаны улмаас Хар-ус нуурын орчим олон тооны шувуу үхсэн гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ талаар албан ёсны тайлбар өгөхгүй юү?

-Өнгөрсөн жил Хар-ус нуурт биш, харин Дөрвөлжин сумын Бага нуур орчимд олон тооны нүүдлийн шувуу үхсэн. Мэргэжлийн байгууллагууд тухайн газар ажиллаж, холбогдох арга хэмжээг авсан. Үүнтэй андуурсан байх. Өнгөрсөн жилийн зургийг андуурсан, ташаа мэдээлэл.

-Тэгэхээр энэ жил үүнтэй холбоотой хэрэг дахиж гараагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-06 18:47

Өнгөрсөн жилийн зураг ч яагаад үхсэнийг олсон тухай тайлбар сонсоогүй !

Холбоотой мэдээ

Back to top button