Нийгмийн

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль зөрчин авсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахдаа төрийн өмчийг луйвардсан гэх үндэслэлээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нарыг АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан.  Тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр /2020.04.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Харин Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг өөрийн эзэмшилд авч, ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж байгаа юм байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-07 13:37

Бараг мафи шахуу юм зохион байгуулчихсан юм бишүү

Холбоотой мэдээ

Back to top button